internet

2013-12-25

бүдүүвчинд элемент нэмэх

                                            Бүдүүвчид элемент нэмэх

1 арга

1.    Бүдүүвчийг идэвхжүүлнэ

2.    Text цонхыг нээнэ

3.    Нэг түвшинд элемент нэмэх тохиолдолд

-       Элементийн өмнө нэмэх тохиолдолд тухайн мэдээллийн өмнө курсорыг байрлуулна

-       Элементийн дараа нэмэх тохиолдолд тухайн мэдээллийн ард курсорыг байрлуулна

4.    Enter товчлуур дарна

2 арга

1.    Smart art tools дэх design/graphic хэрэглүүрийн графикийн сум дээр дарна

2.    Нээгдэх цэсээс командыг сонгоно. (Сонгогдсон сумаас хамаарч зарим команд идэвхгүй байдаг)

-       Add shape after дараа нэмэх

-       Add shape before өмнө нь нэмэх

-       Add shape above дээр нь нэмэх

-       Add shape below доор нь нэмэх

-       Add assistant дэд элемент үүсгэх

Ш  Text цонхонд улаан хэрээс гарсан тохиолдолд бүдүүвчинд бүдүүвчийн элемент нэмэх боломжгүй

Бүдүүвч ба бүдүүвчийн дүрсээс устгах

Бүдүүвчийг устгах тохиолдолд бүдүүвчийг идэвхжүүлж delete товчлуурыг гарнаас дарна.бүдүүвчийн эгнэ ба холбоосыг устгах тохиолдолд дүрс тэмдэглэх аргаар тэмдэглэсний дараа  delete товчлуур дээр дарна. Зөөх буюу хуулах үйлдэл дүрсний нэгэн адил гүйцэтгэнэ. Сонгогдсон загвараас хамаарч өөрөөр хэлбэл text цонх улаан хэрээс гарсан тохиолдолд бүдүүвчийн элемент хуулж тавих боломж байдаг.

Элементийн түвшинг өөрчлөх

1 арга

1.    Тухайн элементийг тэмдэглнэ

2.    Smart art tools дэх design/create graphic бүлэгт хандана

-       Түвшин дээшлүүлэх тохиолдолд promote

-       Түвшинг доошлуулах тохиолдолд demote командын хэрэглүүр дээр дарна

2 арга

1.    Түвшинг өөрчлөх элементэд харгалзах text цонхны мэдээлэлд нэг дарна

2.    Түвшин дээшлүүлэх тохиолдолд shift + tab түвшинг доошлуулах тохиолдолд tab товчлуур дээр дарна

Бүдүүвчийн элемент ба холбоосыг форматлах

Бүдүүвчийн элемент нь дүрс  ба текстээс бүрдэх тул текст ба текстийн форматыг ашиглаж болно. Үүн дээр бүдүүвчийн элемент хийгдэх форматуудын хэлбэр маяг хэмжээ өнгө болон элемент дэх текстийг форматлах боломжууд нэмэгдэнэ.

Бүдүүвчийн дүрс ба түүний хэмжээг өөрчлөх

 Бүдүүвчийн дүрсийг өөрчлөхдөө:

1.    Тухайн дүрсийг бүдүүвчээс тэмдэглэнэ. Тухайлбал бүдүүвчийн элементүүдээ түүж тэмдэглэхдээ ctrl товчлуур дээр дараастайгаар элемент бүр дээр заагуураа дарна

2.    Smart art tools дэх format/shape бүлгийн change shape командын хэрэглүүр дээр дарна

3.    Нээгдэх цэсээс дүрсийг сонгоно

Бүдүүвчийн хэмжээг өөрчлөхдөө бүдүүвчийн хүрээ дээр заагуурыг байрлуулан сумыг чиглэлийн дагуу чирэх даралт хийнэ. Харин бүдүүвчийн тухайн дүрснүүдийн хэмжээг өөрчлөхдөө дүрсний хэмжээг өөрчлөх аргаас гадна

1.    Бүдүүвчээс дүрсийг тэмдэглэнэ

2.    Smart art tools дэх format/shape бүлгээс дүрсийн хэмжээг томруулах бол larger багасгах бол smaller командын хэрэглүүр дээр дарна. Дахин дахин дарж хэмжээг ихээр өөрчилнө.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 7 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн

Миний тухай

internet ni delhiin hereglee

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. purewjargal
. boloroo



:-)
 
xaax