internet

2014-03-05

ажлын хуудсанд өгөгдөл оруулах

Ажлын хуудсанд өгөгдөл оруулах
Таны боловсруулах хүснэгтэн мэдээлэл текстэн ба тоон өгөгдлүүдээс бүрдэнэ.
Нүдний өгөгдлүүд
Нүдэнд тогтмол өгөгдлүүд ба томъёо гэсэн хоёр төрлийн мэдээлэл оруулж бичнэ. Тогтмол өгөгдлүүд
Тоон утга текст, огноо, цаг хугацаа зэрэг мэдээллийг тогтмол өгөгдөлүүд гэнэ. Тоон утга зөвхөн цифр агуулдаг бол текстийн өгөгдөл нь Улаанбаатар-49 гэх мэт үсэг, цифр болон бусад дурын тэмдэгтүүдийг агуулсан байж болно.
Томъёогоор
= тэмдэгээр эхэлсэн математик үйлдлийг илэрхийлж тооцоол болон хийдэг өгөгдлийг томъёо гэнэ. Нүдэнд томъёо оруулсан үед excel түүний математик үйлдлийг гүйцэтгээд хариуг нь тухайн нүдэнд харуулна. Excel дээр томъёо зохиоход хэрэглэдэг үндсэн зарчим бол томъёонд нүдний хаягыг хэрэглэх явдал юм аа. Өөрөөр хэлбэл томъёо ямар нэгэн нүдний хаягыг агуулсан байвал бодолт хийгдэх үед хаягынхан оронд тухайн нүдэн дээр байгаа утгыг нь хэрэглэнэ. Жишээ нь: Та А1:А5 нүднүүдэд таван өөртөө оруулаад харин А6 нүдэнд эдгээр 5 нүдний нийлбэрийг бодох =А1+А2+А3+А4+А5 гэсэн томъёог оруулбал А6 нүдэнд хариуг нь буюу эдгээр 5 нүдэн дотрох утгуудын нийлбэрийг харуулна. Ингэж томъёон дотор нүдний хаягыг хэрэглэсэн үед ямар нэгэн нүдний эсвэл бүх нүдний утга өөрчлөгдөхөд excel бодолтыг дахин автоматаар гүйцэтгэж зөв хариуг гаргаж байдаг. Excel дээр хулгана болон товчлуурт гараар богино хялбар томъёог хурдана зохиож болно. Жишээ нь: дээрх 5 нүдэнд байгаа тооны нийлбэрийг олох томъёо буюу илэрхийллийн оронд =sum (A1:A5) гэсэн үйлдлийг функцийг хэрэглэж болно. Excel - ийн тусламжтайгаар хамгийн энгийн хялбараас хамгийн нарийн нүсэр тооцооллийг хийхдээ та хэрхэн яаж ямар арга замааар ажиллаа хөнгөвчилж цаг аа хэмнэх вэ? Үүний тулд та
1. Тооцоолол хийх томъёо буюу илэрхийллээ зөв зохиох
2. Шаардлагатай бол энэ томъёогоор бодолт нь хийгдэх нүднүүдэд томъёогоо хуулж өгөх болно
Нүдэнд өгөгдөл оруулах
1. Өгөгдөл оруулах нүднийг идэвхжүүлнэ
2. Товчлуурт гарнаас өгөгдөл оруулна
3. Өгөгдөл оруулж байх үед идэвхтэй нүдэн дотор босоо зураас хэлбэртэй курсар гарч ирнэ
4. нүдэнд өгөгдлийг оруулж дуусаад доод талынх нь нүдрүү шилжихийг хүсвэл enter товчийг, харин баруун талынх нь нүдрүү шилжихдээ tab точийг дарна. Нүдэнд өгөгдөл оруулах үйлдлийг enter ,tab товчнуудын аль нэгээр нь дуусгах ёстой. Эдгээр товчнуудын оронд курсор удирддаг сумтай товчнуудаас дарж болно. Хэрэв та өгөгдөл оруулж байх үедээ esc товчийг дарвал өгөгдөл оруулах аэиллагаа хүчингүй болно. Таныг идэвхтэй нүдэнд тогтмол өгөгдөл эсвэл томъёо оруулж эхлэнгүүт томъёоны мөр болон идэвхитэй нүд хоёрын аль алинд нь тэдгээр өгөгдлүүд харагдана. Мөн өгөгдөл оруулж эхэлмэгц томъёоны мөрөн дээр 3 товч гарч ирнэ. F x-insert function-/функц томъёо оруулах/ -enter /оруулах/ -cancel-/хүчингүй болгох/ товчнууд нь товчлууурт гарны enter, esc товчнуудын үүргийг гүйцэтгэнэ. Ажлийн хуудсан доторх өгөгдлүүдийн харагдах байдлыг home [үндсэн] таб дээрх товчнуудаар өөрчилдөг. Таныг өөрчлөх хүртэл байнга хүчинтэй байдаг, өгөгдлийг дэлгэцэн дээр харуулах хэд хэдэн стандарт байдаг. Үүнд:
 баганы стандарт өргөн нь тооны эерэг сөрөг тэмдэгээс гадна 9 оронтой тоо багтаах өргөнтэй байна.
 текстэн өгөгдлийг урт богиноос нь хамаарахгүйгээр нүдний зүүн талруу тэгшилж байрлуулдаг.
 Тоо томъёог нүдний баруун талруу тэгшилж байрлуулна.
 Тоо томъёог нүдний өргөнд тааруулан багтааж хамгийн тохиромжтой хэлбэрээр нь дүрслэн гаргаж болно.
Тоон өгөгдлүүд гаргах
Excel дээр хэп хэдэн тоон төрлийн өгөгдлийг ашигладаг. Үүнд:
 Тогтмол тоонууд
 Нүдний хаяг
 Илэрхийлэл
 Текстэн өгөгдөл
Эдгээр нь бүгд тоон өгөгдөл тул арифметик ба логиг үйлдлүүдийг хийх үёд хэрэглэж болно.
Тогтмол тоо
Excel -д тогтмол тоог дүрслэх үндсэн 3 хэлбэр байдаг. Үүнд:
 Бүхэл тоо (1,32,102,132,105,512)
 Бутархай тоо /1.98,0.88,5.25,5.55/

Томъёо оруулах
Идэвхитэй нүдэнд нүдний хаяг оруулна гэдэг нь томъёо оруулна гэсэн үг юм.
Excel дээр томъёог заавал (=) тэмдэгээр эхлүүлдэг. Жишээ нь:= A1+8гэх мэт тэнцүүгийн тэмдгийг товчлуурт гарнаас оруулна. Томъёон дотор нүдний хаягийг хулганаар товчлуурт гараар оруулж болно. Илэрхийлэл: хэрэв та тоон өгөгдлүүд ба нүдний хаягийг хэрэглэх зарчмийг ойлгосон бол илэрхийллийн талаар бараг талын мэддэг боллоо гэж тооцоорой.
Архиметик илэрхийлэл
Хэрэв та тоон өгөгдлүүд болон архиметик оффетор гэж нэрлэгдэх тусгай тэмдэгтээр холбогдсон архиметикийн гишүүдээр холбогдоно. Үүнд:
 Тогтмол тоон утга нүдний хаяг буюу тоон хувьсагч
 Өмнө нь боловсруулагдсан илэрхийллийн үр дүн байж болно. Архиметик оффетр бол тодорхой архиметик үйлдлийг илэрхийлсэн тусгай тэмдэг юм. Нэгээс дээш үйлдэлтэй илэрхийллээр бодолт хийх үед excel математикт мөрддөг үйлдлийн дарааллын дүрмийг баримталдаг.
 
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 4 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн

Миний тухай

internet ni delhiin hereglee

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. purewjargal
. boloroo



:-)
 
xaax